“Хилчний уянга” аялан тоглолт Хэнтий нутгаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 09:02:31

Монгол Улсын ардын жүжигчин зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ын чуулгын ахмад уран бүтээлч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ш.Жавзмаа тэргүүтэй “Хилчний уянга” Чуулгын уран бүтээлчид Чуулга байгуулагдсаны нэг жилийн ойн тайлан тоглолтоо Их Эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутгийн хоймор хилийг хамгаалж буй Хан Хэнтийн хилчдээсээ эхэллээ.

 Тоглолтын бүрэлдэхүүнд  Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Х.Пүрэвдорж, Л.Отгон, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Д.Бямбасүрэн, Б.Пүрэвсүрэн, Ч.Огтоо, Ц.Наранцэцэг, хөгжимчин Д.Отгон нарын 8 уран бүтээлчид хилийн 3 салбар, ангийн төвийн албан хаагчид, орон нутгийн ард иргэд, ХХТХГ-дэд урлаг соёлоор үйлчилж, Хил хамгаалах байгууллага, Чуулгаа  сурталчилав.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ