Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 09:14:15

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

1992 оны аравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж, жил бүрийн 12 сарын 03-нд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон зарлаж, гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалсан.

Энэ жил уг өдрийг "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадаврийг дээшлүүлье” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

НҮБ-ийн  Ерөнхий ассамблейн 61-р чуулганаас  “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийг 2006 оны 12-р сард баталснаар 2008 оны 5-р сарын 3-нд тус конвенц албан ёсоор хүчинтэй болсон. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр НҮБ-аас гаргасан олон улсын эрх зүйн анхны бичиг юм.

Манай улсад 130 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд тэдний эрхийг хамгаалах үүднээс 2009 онд уг конвенцид нэгдсэн. Конвенцийн хэрэгжилтийг хангах үүднээс Хөдөлмөрийн яамнаас 2012-2015 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5950 иргэнд 7.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ