Эрдэнэбулган сумын 50 гаруй ээж "Aлдарт эх"-ийн одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-01 18:26:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дөрөв, зургаан хүүхэдтэй эхчүүдэд одон гардуулснаар эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 дугаар сарын 23-ны өдрийн зарлигаар Эрдэнэбулган сумын олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 52 ээж "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнууллаа.

Алдарт эхийн нэгдүгээр одонг Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн иргэн Э.Болормаа, С.Отгонтуяа нар, харин хоёрдугаар одонг 50 ээж авсан юм.

Өнөөдөр Архангай аймгийн 19 сумын хэмжээнд 200 гаруй ээж "Алдарт эх"-ийн одон авч байгаа юм байна. 
Энэ жил Эрдэнэбулган суманд "Алдарт эх"-ийн одон авч байгаа хүний тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил энэ одонг 44 ээж авч байжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ