Цэргийн сургуулилт хийж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-04 15:40:37
БЭЭЖИН. /РИА Новости/. Тайванийн зэвсэгт хүчин даваа гарагийн өглөө байлдааны буудлагатай томоохон цэргийн сургуулилт хийж эхэлсэн бөгөөд уг хээрийн сургуулилт нь баасан гараг хүртэл үргэлжлэх юм байна гэж “РИА Новости” агентлаг мэдээлэв.
 
“Хань гуан” нэртэй энэхүү сургуулилтын үеэр тэнгис болон хуурай газарт цэргийн хамтарсан ажиллагаа явуулах, арлын умард, өмнөд болон төв хэсгийг десантын цэргээс хамгаалах сургуулилт хийх аж. Хээрийн сургуулилтад оролцож буй цэргийн албан хаагчид нь улаан ба хөх гэсэн хоёр бүлэгт хуваагдан тулалдах сургуулилт хийнэ.
 
Тайванийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Тайванийн хоолойн янз бүрийн хэсгээс Хятад Ардын чөлөөлөх арми халдан довтолсон тохиолдолд явуулах цэргийн хариу ажиллагааны сургуулитыг энэ үеэр хийх ажээ.
 
БНХАУ-ын төв засгийн газар болон Тайтанийн хоорондын албан ёсны харилцаа нь 1949 онд тасарсан юм. 1980-д оны сүүлээр хоёр талын бизнесийн хийгээд албан бус харилцаа сэргэсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ