НДҮЗ-ийн гишүүдийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-03 14:19:21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Зөвлөлийн гишүүдийг нөхөх орон тоонд нийт долоон хүн нэр дэвшснээс нууц санал хураалтаар “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, “Тайж” группын ерөнхий захирал Л.Ганпүрэв нар олонхын санал авсан юм.

Ингээд уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Д.Ганбаярыг 68.5 хувь, Л.Ганпүрэвийг 75,9 хувийн саналаар нөхөн томиллоо. 

Н.Туяа

Холбоотой мэдээ