Дорнодын сурагчид Солонгос улсад суралцах боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-12 18:27:56
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Солонгосын Дэгү Их сургууль салбараа нээв. Солонгост суралцахад хэлний бэлтгэлийн төлбөр өндөр байдаг. Тэгвэл ирэх намар 12-р ангид элсэн суралцах сурагчдад Дорнод аймагтаа нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцаад, Солонгос улс руу бакалаврын сургалтад нэг улирлаас эхлээд дөрвөн жил хүртэлх хугацаанд үнэгүй суралцах боломжийг олгох зорилгоор “Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр” төслийг тус салбараас хэрэгжүүлэх гэж байна.
Нэг жилийн хугацаатай хэрэгжих дээрх хөтөлбөрт ердөө 28 хүүхдийг хамруулах юм. Одоогоор 10 хүүхдийг бүртгэж гэрээ байгуулаад байна. Суралцах сонирхолтой сурагчдын голч дүн 80 хувиас дээш байх шаардлагатай аж. Мөн хэлний бэлтгэлд хамрагдахаар шаардлага хангасан хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй гэж Дэгү Их сургуулийн төлөөлөгчийн газраас мэдээлэв. 
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ