Тэд цаг хугацаанаас ч хурдан

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-06-13 14:36:22

Шинэ сонголттой “стори”

Инстаграм нийт 800 сая гаруй хэрэглэгчтэйгээс 500 сая хүн тогтмол хэрэглэдэг. Харин 2016 онд танилцуулсан, 24 цаг хадгалаад устдаг “стори” 300 сая тогтмол хэрэглэгчтэй.



Харин “стори” шинэ сонголт танилцууллаа. Хэн нэгэн өөрийн сторид таныг дурдах буюу mention хийхэд та тэр сторийг өөрийн сторид постлох боломжтой. Шинэ өөрчлөлтийн дагуу хэн нэгэн таныг дурдахад мессеж ирнэ. Та текст, чимэглэл зэргийг өөрчилж болох аж. Таныг постлох үед тус сторины хэрэглэгчийн нэр харагдах юм байна. Гэхдээ зөвхөн “public” буюу олон нийтэд нээлттэй гэсэн тохиргоотой хэрэглэгчид шинэ нэмэлтийг хэрэглэж болно.

Өөрийгөө жолооддог машин

Энэ онд “Tesla” болон “NIO” зэрэг компаниуд цахилгаанаар ажилладаг ачааны машинуудаа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.



Мөн жолоочгүй ачааны машин нь бүтэн 7 хоног, 24 цагаар зогсолтгүй бараа тээвэрлэх боломжтой юм. Өнгөрсөн онд хэрэглээнд гарах хараахан болоогүй үед “Otto”-гийнхон аль хэдийн 200 км зайд ачаа тээвэрлэх туршилтыг хийж амжилттай гүйцэтгээд байсан билээ. Тиймээс жолоочгүй машин ачаа тээвэрлэх он 2018 байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Биткойн ба цахим мөнгөний эргэн тойронд

Анх хүн төрөлхтөн нийгэмшиж хоорондоо худалдаа наймаа хийх болсон цагаас “мөнгө” гэсэн ойлголт бий болсон. Хэдий удаан хугацааны туршид тухайн цаг үед  мөнгө л бүхнийг зохицуулагч гол хүчний нэг байсан билээ. Эрт цагаас металл, зоосон мөнгийг хэрэглэж байсан ч жин ихтэй байсан тул цаасан хэлбэрт шилжүүлсэн. Өдгөө цаасан мөнгө элэгдэж мууддаг чанартай тул хэдийн цахим хэлбэрт шилжээд байна. Энэ нь мөнгөний “одоо үе” гэж судлаачдын дунд нэрлэгдэх хэмжээнд хүрчээ.

Блокчайн технологид суурилсан цахим мөнгө нь банкны серверт болон бидний “виза карт”-нд тоон хэлбэрээр хадгалагдаж буй цахим мөнгөнөөс ялгагдах гол онцлог нь төвлөрсөн зохион байгуулалтгүйгээр эзэмшигчид өөрсдөө сүлжээ үүсгэж хоорондоо чөлөөтэй харилцаж байдагт оршдог. Өдгөө дэлхий нийтээр 1300 гаруй криптовалют байгаа боловч үнэ ханшийн өсөлтөөрөө сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж чадсан нь биткойн гэхэд хилсдэхгүй.



Биткойны үнэ хаа хүртэл өсөх нь жил дамнан олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. Олон улс орнууд, томоохон институтууд бүгд энэхүү цахим мөнгөн тэмдэгт рүү анхаарлаа хандуулах ба илүү тодорхой нөхцөл энэ онд үүсэх нь мэдээж.

Таблет ба сонголт

Одоо үед таблетийг хөнгөн, авч явахад авсаархан боловч чанартай, үзүүлэлт өндөр, хурдтай, хамгаалалт сайтайгаар үйлдвэрлэх болжээ. Бусад технологийг бодвол харьцангуй сүүлд гарч ирсэн ч гэлээ таблетийн хэрэглээ ихэсч, цаашдын шинэ бүтээгдэхүүнүүд гарсаар байна.

Хэрэв та аялалд явахыг хүсвэл “Lenova P8”-ыг сонгох нь зөв. Энэ онд худалдаанд гараад хагас сар болсон ч хүчирхэг үйлдэл, бага халалт, алсын замд авч явахад тохиромжтой, удаан хугацаагаар цэнэгээ барьж ажиллах боломжтой зэрэг олон үзүүлэлтээр гайхуулна. Мөн дээр нь хямд өртөгтэй.



Мөнхүү “Huawei” компанийн шинэ таблетийг онцлох учиртай. Хэрвээ та Хятадын залуу брэндэд итгэдэг бол чухамхүү “MediaPad M3”-ыг анхаарах хэрэгтэй. Бат бөх металл их биетэй, өргөн нь ердөө 7,3 мм юм. Удаан хугацаагаар ажиллах боломжтойгоос гадна энэ төхөөрөмж сайн чанарын дуугаралттай. Тус таблетийг бүтээхэд алдарт “Harman” фирмийн мэргэжилтнүүд ажилласан гэдгээрээ онцлог юм. 

Ярьдаг цахилгаан зуух

Ирэх жилүүдэд цахилгаан бараануудыг хэрэглэхэд улам хялбар болох төлөвтэй байна. "Sire", "Alexa", "Google Home арр"-ууд нь ухаалаг болж, цахилгаан зууханд хийж байгаа бялууг хэдэн минутын дараа болохыг хэлж өгөх төдийгүй олон талаар туслалцаа үзүүлэх гэнэ.



Мөн хоол хийх зааврыг бусдаас асуудаг цаг ард хоцорсон байна. Цахим сүлжээний тусламжтайгаар та ямар  ч алдаа гаргалгүй төрөл бүрийн хоол хийж, зөвлөгөө авч болно. Хамгийн гол нь эдгээр аппликейшнууд нь яг л таны дэргэд буй мэтээр асуултанд хариулж, хоол хийх зөвлөгөө өгөх гэнэ.
 

Э.Энхсаруул

Холбоотой мэдээ