Сэлэнгийнхэн бог будаа 60 га талбайд тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-13 22:50:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумынхан бог будааг сумын брэнд бүтээгдэхүүн болгож арав гаруй жилийн өмнөөс тариалж, үндэсний тохирлын тэмдэг авсан юм. Сумын Засаг даргын Тамгын газар жил бүр бог будаа тариалдаг өрхүүдэд 50,0 сая төгрөгийг зээл олгож дэмжлэг үзүүлдэг байна.
- Бог будааны тариалалтыг бодлогоор аймаг, сумын бренд бүтээгдэхүүн болгох хэмжээнд дэмжиж ажилласнаар тодорхой үр дүнд хүрч чанар, стандартын шаардлага хангасан эрүүл хүнсний нэг болж байна. Энэ онд 60 орчим га-д бог будаа тариалж байна гэж Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярилаа.
Бог будааг тариалах, хураах ажил гар ажиллагаатай байгаа учир суманд хэрэгжүүлж байгаа “Газар түшсэн амьжиргаа” төслийн хүрээнд бог будаа хураалтыг механикжуулах, органик газар тариалан-технологийн шинэчлэл хийх бодлого гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
М.Батжаргал

Холбоотой мэдээ