Баруун бүсийн эрүүл мэндийн салбарынхан дархлаажуулалтын талаарх мэдлэгээ дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-20 16:20:55
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт, эмийн аюулгүй байдал” сэдэвт баруун бүсийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг сургалтыг дархлаажуулалтын үйл ажиллагааг аймаг, сумын эрүүл мэндийн төвүүдэд гүйцэтгэдэг эмч, сувилагчдын аюулгүй дархлаажуулал, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаарх мэдлэгийг сэргээх, цаашлаад “Сэргийлэх тарилгын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох хороо”-ны гишүүдийг чадавхжуулах зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ, Говь-Алтай аймгийн Эрүүл Мэндийн Газар хамтран зохион байгуулж буй юм.

Сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтсийн дарга, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, эмийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, Говь-Алтай аймгийн 19 сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч, тархвар судлаач эмч нийт 44 хүн оролцож байна. 
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны таван сарын байдлаар заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд хамрагдах 0-2 насны 6379 хүүхдээс 6345 буюу 99,5 хувьийг хамруул, өмнөх оны мөн үеэс 0,4 хувиар нэмэгдүүлж, тарилгын дараах хүндрэл гараагүй байна. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ