"60 тэрбумын" асуудлаар Нээлттэй сонсгол явуулахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд АТГ-аас "60 тэрбумын" гэх хэрэг нь нотлох баримтаар нотлогдоогүй учраас хэргийг хаасан талаар хариулт ирүүлсэнтэй холбогдуулан тэрбээр мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд "Би АТГ-т хандаж 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга авахыг хүссэн. Өнөөдөр АТГ-аас надад хариу ирүүлсэн. Үүнд, шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан. Интернэтэд тавьсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлт гарсан. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хандаж, хөндлөнгийн шинжээч томилуулж хийлгэсэн шинжилгээгээр гурван хүний яриа гэсэн дүгнэлт гарсан бол гэрч нь 5 хүн байсан гэж мэдээлсэн. 1400 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлига өгсөн гэж хэн ч хэлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох яриа нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул тус хэргийг хаасан гэсэн хариуг АТГ-аас өглөө. Өөр улс оронд баримттай, мэдээлэлтэй, олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийг ийм янзаар хаасан бол тухайн улсын иргэд нэг цаг ч тэсэхгүй тэмцэх байсан байх. Хэрвээ энэ хэргийг хаасныг хүлээн зөвшөөрвөл цаашлаад "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Стандарт банкнаас зээл авсан хэрэг, Самурай, Чингис бондын эргэн төлөлт гээд дуулиант хэрэг ийм байдлаар замхарна" гэлээ.
Түүнчлэн "60 тэрбумын" асуудлаар Нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын гишүүдэд уриалсан бөгөөд иргэдээс мөн мэдээлэл ирүүлэхийг хүсэв. Хэн нэгэн хүн албан тушаалд очихдоо мөнгө өгсөн нь нотлогдвол прокуророос энэ хэргийг дахин шалгах боломжтой гэж үзэж буй аж.

Н.Туяа