Сонгогчдын ирц 39,63 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-24 17:50:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын ИТХ-ын нөхөн сонгууль хэвийн үргэлжилж, сонгогчдын ирц 17,00 цагийн байдлаар 39,63 хувьтай байна.
Тус сумын ИТХ-ын 1-р тойргийн нөхөн сонгууль Хужирт багт болж байгаа бөгөөд нийт 376 сонгогч санал өгөх юм байна.
- МАН, АН-ын тус бүр нэг нэр дэвшигчид өрсөлдөж байна. Сонгогчдын ирц санал хураалт дуусахаас өмнө сонгууль хүчинтэй байх хувьд хүрнэ гэж сумын сонгуулийн хорооны дарга Д.Туул ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ