Стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн тасагтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 17:10:24

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг хоол үйлдвэрлэлийн цехийг албан ёсоор ашиглалтад орууллаа.

Өмнө нь 2 жижигхэн өрөөнд эмчлүүлэгчдийнхээ хоолыг хийдэг байсан бол өдгөө стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд зориулалтын тоног төхөөрөмжөөр хоол үйлдвэрлэлээ явуулахаар боллоо. Энэхүү гал тогоог ашиглалтанд оруулсанаар эмчилгээний хоолны нэр төрөл олшрох, захиалгат хоол хийх, эмнэлгийн ажилчдад хөнгөлөлттэй хоолоор үйлчлэх цаашлаад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэхүү хоол үйлдвэрлэлийн тасаг нь гал тогооны хоол үйлдвэрлэх хэсэг, махны склад, хүнс ногооны склад, ажилчдын алжаал тайлах өрөө, хувцасны өрөө, хооллох заал гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм.

Амйгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, сувилахуй албаны дарга нар хамтран “ АНЭ-ийн эмчилгээ сувиллын хоол үйлдвэрлэл үйлчилгээгээр бүсдээ жишиг эмнэлэг болох нь” төслийг бичиж, улмаар Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ-ын дэмжлэгээр нийт 10 сая төгрөгийн хөрөнгөөр гал тогооны тоног төхөөрөмжөө авч, АНЭ-ийн зүгээс 5 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийлгэжээ.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Холбоотой мэдээ