Дорнод “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-26 12:37:53
Дорнод/МОНЦАМЭ/ “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”/МӨАУМХ/-ноос Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг Дорнод аймагт хэрэгжүүлэх гэж байна. Тус аймгийн хувьд сүрьеэ өвчний тархалт өндөртэйд тооцогддог.

Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд л гэхэд 123 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдварт өвчний 4.2 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт аж. Тиймээс дээрх хөтөлбөрийг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны уулзалт хэлэлцүүлэгт МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал, Төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн Ш.Хажидмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа болон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, Багийн Засаг дарга нар оролцжээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ