ЕХ-ны улсууд дүрвэгсдийг сайн дураар байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-29 18:02:21
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Европын Холбооны гишүүн улсууд дүрвэгсдийг сайн дурын үндсэн дээр байрлуулахаар тогтон цагаачлалын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэсэн тухай Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Бид зорьж байсан зүйлдээ хүрлээ. Дүрвэгсдийг сайн дурын үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх асуудалд заалт бий. Бид сэтгэл хангалуун байна” гэжээ.

Түүнчлэн уулзалтад оролцогчид Европ руу явж буй хууль бус цагаачдыг байрлуулах ЕХ-ны гадна орших төвүүдийг байгуулах тухай зүйл заалтыг зөвшилцөж чадсан байна. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ