Долдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2018-07-04 08:59:05
08.00 цагт Засгийн газрын хуралдаан болно.

08.30 цагт НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ-тай зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал үргэлжилнэ.

10.00 цагт Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хамтарсан “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн МХАҮТ-ийн байранд нээлтээ хийнэ.

10.00 цагт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд Монгол-ӨМӨЗО-ы  хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт 2018 эхэлнэ. Холбоо барих: 99090339

10.00 цагт НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ-тай зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэн нээнэ.

11.00 цагт “Монголчуудын  уламжлалт шүтээн, сахиус” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

11.00 цагт MN-Мэдээллийн төвд "My car" ХХК.-ийн захирал Ч.Батболд агсны ах хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр дүүгээ амиа хорлоогүй харин бусдын гарт амиа алдсан талаар нотлох баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

11.30 цагт  Үндэсний мэдээллийн төвд "Загийн гол" хөдөлгөөн, "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл", "Ардын заргын товчоо" ТББ-аас "Централ Эшиа Майнинг" компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

14.00   цагт МҮХАҮТ-ын 507 тоотод Монгол-Оросын бизнес уулзалт болно. Холбоо барих: 89918969, 99090339

16.30-17.30 цагт "Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн дэмжлэг" салбар хуралдаан Туушин зочид буудлын хурлын танхимд болно.
 

Холбоотой мэдээ