Монголчуудын уламжлалт шүтээн, сахиустай холбогдолтой үзмэрүүдийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээс монголчуудын уламжлалт шүтээн, сахиустай холбогдолтой эд өлгийн зүйлийг дээжлэн дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний музейн соёлын өв хариуцсан мэргэжилтэн Ч.Нацаг хэлэхдээ, “Монгол нутагт эртнээс эдүгээ хүртэлх хүний сүсэг бишрэлийг илтгэх арвин дурсгал хадгалагдан үлдсэн нь монголчуудын олон зуун жил уламжилж ирсэн оюун санааны үнэт өв, уламжлал билээ. Хадны сүг зурагт дүрсэлсэн ёслолын хувцас өмсөн бүжиглэж буй хүн, хүний нүүрний дүрс болон тахилгын бололтой мод /овоо/, түүний хажууд нар сар эрхэст хандан гараа дээш өргөн, сөхрөн суусан хүн гэх мэт дүрслэл, онго шүтээн, бурхан сахиус нь монголчуудын оюун санаа ба сүсэг бишрэлийн тод илэрхийлэл болон уламжлагдаж ирсэн. Эртний хүмүүс аливаа юмс үзэгдлийг далдын хүч, ид шидтэй холбон ойлгож, шүтэн бишрэх болсон нь яваандаа олон төрлийн сүсэг бишрэлийн хэлбэрийг бий болгосон бөгөөд бөө мөргөлийн эхлэл байсан гэж үздэг. Ураг төрлийн байгууллын үеэс аливаа эд зүйлс амьтнаас үүсэлтэй хэмээн хүмүүс үзэж, бөөгийн онго шүтээн болгон эрхэмлэн шүтэж байсан. Тиймээс энэхүү оюуны их өв соёлыг хадгалж хамгаалах нь бидний болоод хойч үеийнхний зорилго учраас энэ бүхнээс бага ч атугай хүртэн таашаал авахыг хүсч байна” гэв.

Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт шүтээн, сахиустай холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлийг дээжлэн үзэгчдэд толилуулж байна.

Үзэсгэлэнд Бөө болон Чойжин сахиусны гүртэнгийн иж бүрэн хувцас, онго шүтээн, сахиус, Халх Монголын шарын шашны тэргүүн Богдыг өргөмжлөх Далай лам, Банчин эрдэнийн тамга бүхий шар торгон өргөмжлөлийг анх удаа дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байлаа. Энэхүү шар торгон өргөмжлөлд Далай лам болон Банчин эрдэнийн сахиус бурхадыг дүрсэлснээрээ онцлогтой.

Тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг, “Жилийн гай барцадыг арилгах, тэрсүүд дайсныг номхотгох, элбэг хангалуун амьдрахыг хүсч сүсэгтэн олон чойжингуудын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай. Гүртэн нь шарын шашны чойжин бурханы сүнс огшоох ажлыг хийдэг лам хүний цол юм. Чойжин буух үедээ гадуураа хөх, улаан, ногоон, шар өнгө алагласан угалзан хээтэй хуучны алтан хоргой баринтаг өмсгөл бүхий олон давхар дотуур хувцас өмсөж этгээд сонин хувцасладаг. Энгэрт нь Дорж Дагдан сахиусанд хандсан маанийн самгарьд үсэг бүхий дугуй хүрээтэй гялалзтал зүлгэсэн дугуй толь, хийморийн дарцаг, хиур зүүдэг. Энэ хувцас хэрэглэл Монголын Үндэсний музейн цуглуулгад бүрэн бус байдлаараа гурав бий. Энэ үзэсгэлэнд тавьсан иж бүрэн хувцас хэрэглэлийг музейн цуглуулгад 1970-аад онд өгсөн байдаг. Үзэсгэлэнгийн хамгийн эртний үзмэрүүд нь бөөгийн онго шүтээнүүд юм. Гэхдээ манай музейд хадгалж буй бөө мөргөлийн цуглуулга нь1960-1970-аад оноос эхэлж байгаа” хэмээн ярилаа.
Үзэсгэлэн ирэх сарын 25-ныг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
12 цаг