Ажил мэргэжлийн уралдаанаар 800 гаруй өрхийг гэрэл цахилгаантай болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сум, суурин газруудыг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг. Тус байгууллагын зүгээс жил бүр тодорхой бүс нутгийг сонгон авч, ажил мэргэжлийн уралдаан өрнүүлэн, богино хугацаанд чанартай бүтээн байгуулалт өрнүүлэн сумдын цахилгаан хангамжийг сайжруулдаг уламжлалтай ажээ.
Энэхүү уламжлалт ажил мэргэжлийн уралдаан энэ жил Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт зохион байгуулагджээ. Тус багт 800 гаруй өрх айл байдаг бөгөөд шинэ суурьшлын бүс учраас энд хүчдэлийн уналттай, цахилгаан хангамжгүй байсан байна. Иймээс энэхүү шинэ сууршлийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах, дунд, нам хүчдлийн шугам сүлжээг шинэчилж, ухаалаг тоолуур суурилуулах бүтээн байгуулалтын ажлыг тав хоногийн дотор ДСЦТС ХК зохион байгуулан ажиллажээ. Энэ хүрээнд 100 гаруй инженер техникийн ажилтан, 32 тусгай төхөөрөмжтэй машин механизмаар ажиллаж нам хүчдэлийн 18 км шугам сүлжээг шинээр барих бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
“Ажил мэргэжлийн уралдаан-2018” бүтээн байгуулалтын ажилд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн харъяа Сүхбаатар, Хөтөл, Зүүнхараа, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант салбар, Дархан-Уул аймгийн Дархан түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Тээвэр үйлчилгээ аж ахуйн албаны нийт зургаан бригад эрч хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа уралдуулжээ. Уралдааны тэргүүн байрыг Жаргалант салбар эзэлж, шилжин явах цомын эзэн болсон бол Сүхбаатар салбар дэд байрт шалгарсан байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлаар нэг агаарын дэд станц, хоёр иж бүрэн дэд станц барьж, 960 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
ДСЦТС ХК нь 2010 оноос эхлэн техникийн шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.

Ч.Отгонцэцэг