Сирийг бөмбөгдөх санаа Италид байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-07 10:57:56

РИМ. /Reuters/. Сири дэх “Лалын улс”-ын байрлалд цохилт өгч буй АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэх санаа Италид байхгүй гэж тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци хэлээд, агаарын цэргийн кампанит ажил явуулснаар бүс нутгийн эмх замбараагүй байдалд нэрмээс болно гэж анхааруулав.

Сирид өнгөрсөн долоо хоногт даалгавар гүйцэтгэж эхэлсэн Их Британийг дагахыг Италийн баруун-төвч үзэлт сөрөг хүчнийхэн шаардсан ч, Итали улс уг ажиллагаанд оролцохгүй гэж Ренци “Corriere della Sera” сонинд хэлсэн байна.

“Италийн байр суурь хатуу бөгөөд тодорхой. Бид тоймчдыг баярлуулах биш, террористуудыг устгахыг хүсэж байна. Бидэнд хэрэггүй ганц зүйл бол стратегийн алсын хараагүйгээр, газар дээр нь хариу үйлдэл үзүүлэх юм” гэж Ренци хэлжээ.

Агаарын цохилтод оролцохыг тухайн үед Францын Ерөнхийлөгч байсан Николя Саркози шаардсан байна. “Ливи дөрвөн жил иргэний дайнтай байгаа нь сайхан шийдвэр байгаагүйг харуулж байна. Одоо бидэнд өөр стратеги хэрэгтэй” гэж Италийн Ерөнхий сайд хэлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ