Төрийн албаны шалгалтын нэгдсэн дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:21:00

Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын туслах болон дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Зарлагдсан туслах түшмэлийн 18, дэс түшмэлийн 27 нийт 45 ажлын байранд 378 иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 374 иргэн орж, 166 иргэн, эцсийн шалгаруулалтаар нийт 132 иргэн тэнцсэн байна.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн 166 иргэн монгол хэл бичгийн шалгалтад орж 139 нь тэнцэж мэдлэг хандлага, зан үйлийн ярилцлагын шалгалтад орж үүнээс туслах түшмэлийн ажлын байрны сул орон тоонд өрсөлдсөн 15, дэс түшмэлийн ажлын байранд өрсөлдсөн 117, нийт 132 иргэн тэнцэж, тус тусын ангиллын нөөцөд бүртгэгдэхээр болов.

Зарлагдсан нийт 45 ажлын байрнаас туслах түшмэлийн 4, дэс түшмэлийн 2, нийт 6 ажлын байранд хүн бүртгүүлээгүй бөгөөд туслах түшмэлийн 11, дэс түшмэлийн 25 ажлын байр нийт 36 ажлын байр нөхөгдөн туслах түшмэлийн 7, дэс түшмэлийн 2, нийт 9 ажлын байр нээлттэй үлдсэн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ