Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд албан үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-07 14:24:19

Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэд хэдэн томоохон авто ослын шалтгаанаас хүний амь нас  эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн  асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр  “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээий тухай” албан даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө. Албан даалгавраар "Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатайгаар даван туулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн, гудамж, замын хөдөлгөөнд тавих хяналт зохицуулалтыг эрчимжүүлж,  жолооч нарын сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэх"-ийг үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагуудаас  гаргасан дүрэм, журам, стандарт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Зам, тээврийн сайдын 2015 оны “Нийтийн аюулгүй байдал хангах, тээврийн үйлчилгээнд сахилга чангатгах, хариуцлага өндөржүүлж ажиллах 03 дугаар албан даалгавар”, Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалыг мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Автозамын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар, Улаанбаатар Смарт ХХК, Төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад
Улаанбаатар хотын алслагдсан захын гэр хороололын автобусны эцсийн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, байгаль, цаг уурын нөхцөл шалтгаанаар үүссэн хальтиргаа, гулгаа, хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй арилгах ажлыг/элс, давс, хайрга цацах/ Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГазар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтэст
Гэрээ хэлцэлгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн эсэхэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газарт
Нийтийн зорчигч тээврийн салбарт дагаж мөрдөх хууль эрх зүйн акт, дүрэм журам, стандартуудыг тээвэрчдэд сурталчлан таниулах, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт ХХК, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад
Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд суурилуулсан удирдлага мэдээлэл, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хамгаалалтад тогтмол хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт ХХК, нийт зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад тус тус даалгасан байна.

Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, ажилласан тухай дүн мэдээ, биелэлтийг   Нийслэлийн ЗХАБайдлыг хангах ажлын хэсгийн хуралд танилцуулж ажиллахыг дээрх байгууллагуудад үүрэг болгожээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ