Nvidia дахин хамгийн үнэ цэнтэй компани болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 27 /Reuters/. Лхагва гаргийн арилжааны явцад хувьцааных нь ханш дээд хэмжээнд хүрч өссөнөөр чип үйлдвэрлэгч “Nvidia” компани дахин дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болжээ.
Тус компанийн хувьцаа 4 гаруй хувиар өсөж, 154.10 ам.долларт хүрсэн нь дээд үзүүлэлт болжээ. Хувьцаа нь ийнхүү өссөний дараа “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ 3.76 их наяд ам.долларт хүрснээр хувьцаа нь 0.2 хувиар өссөн “Microsoft”-ийн 3.65 их наяд ам.долларын үнэлгээг давжээ. Харин “Apple”-ийн хувьцаа 0.4 хувиар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ нь 3.0 их наяд ам.долларт хүрсэн байна.
"Nvidia"-гийн хувьцаа өссөн нь сүүлийн жилүүдэд чип үйлдвэрлэгчид болон тэдгээртэй хамтран ажилладаг технологийн компаниудын хувьцаануудын ханшийг огцом өсгөж, АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж байгааг харууллаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд "Nvidia", "Microsoft", "Apple" компаниуд дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг ээлжлэн тэргүүлж байгаа юм. Энэ сарын 3-ны өдөр "Nvidia"-гийн хувьцаа 3 орчим хувиар өсөж, 141.40 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ эт 3.45 их наяд ам.доллар болж, 3.44 их наяд ам.долларын үнэлгээтэй "Microsoft"-ийг ардаа орхиж байв.