60 настай хүн үерт өртөж амиа алдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-17 16:59:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотод өнөөдөр 11:30 цагаас эхлэн зуур зуурхан  орсон усархаг аадар борооны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндэрсэн байна.  Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн юм.  Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй хүн үерт амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлуудыг холдон нүүхийг холбогдох байгууллагууд сануулж анхааруулсаар байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ