Батноров суманд 12 айлын орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 22:07:34

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон “Хүүхэд залуучуудыг дэмжих жил”-ийн хүрээнд Батноров сумын төвд 12 айлын тохилог орон сууц ашиглалтанд орж, нээлтээ хийлээ.

Нээлтэд  сумын Засаг дарга Г.Тайванжаргал, “Си Эч Би Жи Констрагшн” ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Чинбаяр, нутгийн уугуул “ТВ5” телевизийн сэтгүүлч Д.Доржмаа болон иргэдийн төлөөлөл оролцож, ёслолын тууз хайчилсан бөгөөд энэ үеэр урлагийн тоглолт болж, зочид шинэ орон сууцыг үзэн сонирхлоо.

“Си Эч Би Жи Констрагшн” ХХК-ний 530 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан тус орон сууц нь 2 өрөө-53 м2 , 43 м 2 гэсэн хоёр төрлийн сонголттой бөгөөд инженерийн шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн, дулаан гражжтай орчин үеийн шийдэл бүхий тохилог орон сууц болж чаджээ.
Батноров суманд анх удаа төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор энэхүү томоохон бүтээн байгуулалт цогцоллоо.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ