ОХУ экспортоо дэмжих бодлого хэрэгжүүлж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 16:17:06
twitter.com/Nyamkanmk
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Экспортын төв болон Эдийн засгийн хөгжлийн яам дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой төслийг хэрэгжүүлж эхэллээ.

“Хөдөлмөрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, ажил эрхлэлтийг дэмжих үндэсний хэмжээний төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд экспортын дэмжлэг үзүүлэх санаачилгыг гаргалаа. Энэхүү төслийг ОХУ-ын Экспортын төвтэй хамтран боловсруулж, хэрэгжүүлж байна” гэж яам мэдэгдэлдээ дурдав.

ОХУ-ын Үндэсний зорилт, стратегийн хөгжлийн 2024 он хүртэлх хөтөлбөрийн тухай тогтоолыг биелүүлэхийн тулд нефть болон байгалийн хийгээс бусад бүтээгдэхүүний экспортыг 250 тэрбум долларт хүргэхийг Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газартаа даалгасан байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар ОХУ-ын Ассамблейд үг хэлэхдээ, "ирэх зургаан жилийн хугацаанд нефть болон байгалийн хийгээс бусад бүтээгдэхүүний экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, 250 тэрбум долларт хүргэх ажлыг төлөвлөсөн байгаа. Үүний зэрэгцээ боловсрол, эмнэлэг, аялал жуулчлал, тээвэр зэрэг үйлчилгээний салбар дахь экспортын хэмжээг 100 тэрбум долларт хүргэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд ОХУ-ын эрчим хүчний бус бараа бүтээгдэхүүний экспорт 22.7 хувиар өсч, 133.8 тэрбум долларт хүрчээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ