БНХАУ-ын дарга БРИКС-ийн Бизнес форумд оролцож, үг хэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-26 09:38:32
twitter.com/Nyamkanmk
ЙОХАННЕСБУРГ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин БРИКС-ийн гишүүн орнуудын Бизнесийн форумд үг хэлэх үеэрээ, БНХАУ худалдааны либералчлалыг дэмжиж, зах зээлээ нээлттэй болгох чухал алхмуудыг хийж байгаа гэж мэдэгджээ.

БНХАУ энэ 11 дүгээр сард Шанхай хотноо Олон улсын импортын үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд энэ үзэсгэлэн нь БНХАУ-ын зах зээлд нэвтрэх шинэ тавцан болж өгөх юм гэж тэрбээр мэдэгдэв.

"Одоогийн байдлаар тус үзэсгэлэнд 130 гаруй орон, 2800 гаруй компани оролцохоо мэдэгдээд байгаагийн зэрэгцээ гадаад, дотоодын 150 мянга гаруй хүн үзэсгэлэнг үзэж сонирхох төлөвтэй байгаа. БРИКС-ийн гишүүн орнууд болон Африкийн орнуудын бизнес эрхлэгчдийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна" гэж тэрбээр мэдэгдлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудад НҮБ-аас гаргасан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд нь болон нийгэм, эдийн засгийн шинэ боломж бололцоог бий болгохын тулд тус санаачилгыг БНХАУ  чанд хэрэгжүүлэх болно. Энэхүү санаачилгын гол зорилго нь өргөн хүрээг хамарсан хамтын ажиллагааны үр дүнд хамтын ашиг сонирхол бий болгох зорилготой бөгөөд энэ нь БНХАУ-аас гаралтай үүсэлтэй дэлхий нийтийг хамарсан санаачилга юм. БРИКС-ийн гишүүн орнууд, Африкийн орнууд болон бусад орнууд энэ санаачилгад нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр үүний үр өгөөжийг хүртэх улс орон болон ард иргэдийн тоо улам бүр нэмэгдэх юм” гэсэн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ