Сумдын засаг дарга нар эрүүл мэндийн сэдвээр мэдээлэл сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:27:07

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийн салбар зөвлөлийн үүрэг хамтын ажиллагаа сэдэвт зөвлөлгөөнийг Ховд  аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллага хамтран зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд сумдын Засаг дарга нар болон Эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцов. 
Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа, ЭМАШТҮБ-2 төслийн хүрээнд Ховд аймагт 2013-2015 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, дунд хугацааны үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хэрэгжүүлэхэд хамтрагчдын оролцоо, БОЭТ-ийн үйл ажиллагаа өнөөгийн байдал, хамтын ажиллагаа, Эрүүл мэндийн салбарын 2015 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2016 оны төсвийн талаарх мэдээлэл хийлээ.

Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах арга зам, Халдварт өвчин ба дархлаажуулалт, Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь, Эмийн талаар төрөөс бармталж буй бодлогын шинэчлэл, 2016 оны тендерийн оновчтой байдал, Зөрчилдөөний талаарх ойлголт болон бусад сэдвүүдээр холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд илтгэл мэдээлэл хийлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ