ОХУ болон БНХАУ-ын удирдагчид санал бодлоо солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-07-27 09:21:40
ЙОХАННЕСБУРГ. /Синьхуа/. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт уулзаж, олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ.

Хоёр улсын удирдагчид Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний аравдугаар уулзалтын үеэр ийнхүү уулзаж, хамт үдийн зоог барьсан ажээ. Уг уулзалтын үеэр тэд өнөө үед тулгамдаад буй томоохон асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний аравдугаар уулзалт нь лхагва гарагаас баасан гарагийн хооронд “БРИКС Африкт: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хөгжил цэцэглэлтээ хуваалцаж, хүртээмжтэй өсөлтийн төлөө хамтран ажиллацгаая” сэдвийн хүрээнд болж байгаа билээ.
Э.Хулан

 

Холбоотой мэдээ