Д.Трамп Туркт хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-27 09:48:01
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /Reuters/. Америк номлогчийг суллахгүй бол Туркт өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсэн нь НАТО-гийн холбоотон хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин мэдэгдэл хийхдээ, АНУ-ын сүрдүүлэг байж боломгүй үйлдэл бөгөөд хоёр улсын харилцаанд сэв суулгаж байна гэж хэлжээ.

Мөн тэрбээр, цаашид АНУ-ын ашиг сонирхол болон хоёр улсын харилцаанд нэмж сэв суулгахгүйн тулд тус улс өөрийн байр сууриа болон гаргаж буй хандлагаа эргэн харах хэрэгтэй гэдгийг онцлов.

Харин Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу уг асуудлын талаар хэлэлцэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьсан гэж хоёр улсын албаны хүмүүс мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ