Уурхайд осолдсон хүмүүсийн олонхийнх нь цогцсыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-30 11:25:07
ЯНГОН. /Синьхуа/. Мьянмар улсын хамгийн хойд хэсгийн Качин мужид өнгөрсөн долоо хоногт болсон хөрсний гулгалтын улмаас уул уурхайн "Хпакант" бүс нутагт сураггүй болсон 27 хүнийг эрэн хайх ажиллагааг олон хоног явуулсны дүнд 23 хүний цогцсыг ням гарагт олж гаргасан тухай тус мужийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв.

Үлдсэн дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хайж байгаа ажээ. Тус мужийн Сейк Му тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Аеэяар Яданар” компанийн ашиглаагүй байсан хаш чулууны уурхайн олборлолтын талбайн 91.4 метр өндөр хана өнгөрсөн мягмар гарагт нурсны улмаас хөрсний хүчтэй гулгалт үүссэн нь дээрх осол гарах шалтгаан болсон байна.

Түүнчлэн долдугаар сарын 14-нд уул уурхайн дээрх бүс нутаг дахь Сан Кхар болон Лоне Кхин тосгонд дээрхтэй төстэй хөрсний гулгалтын улмаас ашигласан уурхайн хаягдал хаш хулгайгаар олборлодог 17 хүн амиа алдаж, 43 хүн гэмтэж бэртсэн ажээ.
Э.Хулан

 

Холбоотой мэдээ