Хятадын зүүн хэсэгт замын хөдөлгөөний зөрчлийг дроноор хянаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-08-01 15:33:29
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн нийслэл Жинань хотод замын хөдөлгөөний зөрчлийг дүрс бичлэг хийдэг дроноор хянаж эхэлсэн тухай Бээжингийн залуучуудын өдөр тутмын сонинд лхагва гарагт мэдээлэв.

Өчигдөр буюу  мягмар гарагт 4 дроныг нисгэж эхэлсэн бөгөөд тэдгээр нь замын цагдаа нарын ажилд ихээхэн тус нэмэр болох ажээ. Уг дронуудыг өндөр нягтаршилтай дуран авай бүхий дүрс бичлэгийн аппаратаар тоноглосон бөгөөд ажиллуулж эхэлснээс хойш 30 минутын дотор 5 зөрчлийг илрүүлсэн байна.

Жолоо барьж байхдаа гар утас болон бусад төхөөрөмж ашиглахаас өгсүүлээд жолооч нарын хууль бус үйлдлүүдийг хянах ба маш өндөр чанар бүхий дүрс бичлэгийг бичиж авдаг юм байна. Мөн өмнө нь суурилуулсан хяналтын төхөөрөмжүүдэд өртдөггүй газруудыг хянах ажээ.

“Дронуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршиж эхэлсэн бөгөөд нэг удаагийн цэнэгээр 200 гаруй цаг нисэх чадвартай” гэж Жинань мужийн замын цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Мөн цаг агаарын таагүй нөхцөлд ажиллах боломжгүй тул бороотой үед ашиглахгүй юм байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ