НАТО Сири лүү хуурай замын цэрэг илгээхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЦЮРИХ. /Reuters/. Сири дэх “Лалын улс”-тай тулалдахаар НАТО хуурай замын цэргээ илгээхгүй бөгөөд тухайн нутагт тулалдаж буй хүчинд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Швейцарийн сонинд хэлсэн байна.
“Умард Атлантын цэргийн эвсэл болон эвслийн холбоотнуудын хэлэлцэж буй асуудлуудын дунд байхгүй” гэж агаарын цохилтыг дэмжих хуурай замын цэрэг илгээх талаарх "Tages-Anzeiger” сонины асуултад тэрбээр хариулжээ.
“АНУ-ын тусгай хүчний тоо хязгаартай. Юун түрүүнд, тухайн нутагт тулалдаж буй хүчнийг бэхжүүлэх хэрэгтэй. Ингэх амаргүй ч бидэнд үүнээс өөр сонголт байхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Сирийн асуудал нь Өрнөд болон лалын ертөнц хоорондын тулаан бус, “хэт давруу үзэл, терроризм”-той хийж буй тэмцэл юм гэж Столтенберг үзэж байна. “Энэ дайнд лалын шашинтнууд тэргүүн эгнээнд тулалдаж байна. Дийлэнх хохирогч нь лалын шашинтнууд, “Лалын улс”-тай тэмцэж буй хүмүүсийн дийлэнх нь лалын шашинтнууд. Энэ тэмцлийг үргэлжлүүлсээр байж болохгүй” гэж тэрбээр хэлжээ.
Өнгөрсөн сард Оросын бөмбөгдөгч онгоцыг Турк буудан унагасны дараа, агаарын хамгаалалтын системээ сайжруулахад нь НАТО Туркт тусална гэж Столтенберг хэлэв.
Х.Аминаа