МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар А.Энхзулыг жинхлэн томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
183@montsame.mn
2018-08-02 11:54:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Хурлаар нөхөн сонгуулийн талаар ярилцсанаас гадна намынхаа Хэвлэл мэдээллийн албаны даргын үүрэг гүйцэтгэж байсан А.Энхзулыг жинхлэн томилсон байна. 

Тэрбээр УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин. Энэ албанд ирэхийн өмнө MN 25 дугаар суваг телевизийн захирлаар ажиллаж байсан юм. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард эл албанд томилсон ч өчигдрийг хүртэл жинхлээгүй байжээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ