“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас уринш боловсруулахад дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-09 17:15:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалан эрхлэгчид энэ жил 41,0 мянган га талбайд уринш бэлтгэж байна. Тариаланчид уринш бэлтгэх ажлаа өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” уринш хийх шатахууны дэмжлэг үзүүлжээ.
- Манай байгууллага Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ жилийн уринш боловсруулах шатахууны дэмжлэгийг 56 иргэн,  аж ахуйн нэгжид үзүүлсэн. Нийтдээ 440,0 сая төгрөгийн шатахуун олгоод байна. Мөн 887,0 сая төгрөгийн ургамал хамгааллын бодисыг 81 иргэн, аж ахуйн нэгжид хуваариллаа гэж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган салбарын эрхлэгч Б.Оюунбат ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ