Наймдугаар сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2018-08-13 09:30:27
08:30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлд хэрэгжиж буй авто замын шинэчлэлт, томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцана. 

09:00 цагт ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр болно.

09:30 цагт “ДЭЛХИЙН ТАРВАГАНЫ ЗҮЙЛҮҮД” сэдэвт олон улсын тарвага судлаачдын YII хуралдаан Кемпинский зочид буудлын II давхарт эхэлнэ.

11:00 цагт сүүлийн жилүүдэд гарч байгаа үйлдвэрийн ослын талаар барилгын компанийн төлөөлөл MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Мөн энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч 17 настай залуу амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өгнө.

11:00 цагт Хөрөнгийн болон даатгалын, ББСБ-ын, ХЗХ-ны зах зээлийн II улирлын статистикийг СЗХ-ны байрны 211 тоот танхимд танилцуулна.
Холбоотой мэдээ