Японд хэт халж байгаагийн улмаас эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-15 17:43:02
twitter.com/Nyamkanmk
ТОКИО. /NHK/. Дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш хэт халуунаас үүдэн биеийн байдал нь муудсан 78 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна гэж Японы Гамшгийн менежментийн газар мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Өмнө нь 2013 оны 6-9 дүгээр сарын хооронд хэт халуунаас үүдэн биеийн байдал нь муудсан 58 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт л гэхэд 7000 орчим хүн хэт халалтаас үүдэлтэй өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн талаас илүү хувь нь 65-аас дээш насны ахмадууд ажээ.

Япон улсад хэт халалт үргэлжилсээр байгаатай холбогдуулан эрх баригчдын зүгээс иргэдээ гадагш гарахгүй байх, шингэн юм сайн уух, боломжтой бол сэрүүцүүлэгч байнга хэрэглэж байхыг зөвлөж байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ