Эльбрусийн оргилд авирсан Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenechimeg@montsame.mn
2018-08-21 11:00:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хэл яриа сонсголын бэрхшээлтэй ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө Эльбрусийн оргилд эх орныхоо далбааг мандуулсан уулчин Ч.Мөнгөндалай өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр эх орондоо ирж Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
 
Тэрбээр цахилгаанчин мэргэжилтэй боловч хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар байгууллагууд ажилд авдаггүй.

Тиймээс өөрийн халамжийн тэтгэмжээ цуглуулан мөрөөдөлдөө хүрэхээр шаргуу хөдөлмөрлөсний дүнд Эльбрусийн ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ.
Ийнхүү тэрбээр Эльбрусийн оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй уулын спортын тамирчин боллоо.
 
Тэрээр хэлэхдээ, “Цаг агаарын байдал маш хүнд шуургатай байсан учраас шөнө амралтгүй 4 удаагийн оролдлого хийж амжилттай авирсан. Нийт найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын уулын спортын тамирчидтай авиралт хийлээ. Анх Эльбрусийн тухай мэдээллийг цахим орчноос  авсан. Цаашдаа мөрөөдлөө зогсоохгүй өөрийгөө хөгжүүлэн 6000-7000 мянган метр илүү өндөрт гарах зорилго тавин бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Тэрбээр уулын спортоос гадна дугуйн спортоор хичээллэдэг бөгөөд дугуйгаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоор аялж, мөн Отгонтэнгэр хайрхан болон Алтай таван богдод авирч байсан юм. 
С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ