Цэрэггүй бүсэд байрладаг харуулын байруудыг буулгаж авах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Өмнөд Солонгос улс хоёр Солонгосын хилийг заагладаг цэрэггүй бүсэд байрлах харуул хамгаалалтын 10 байрыг туршилтын журмаар буулгаж авах бодолтой байна гэж Үндэсний батлан хамгаалахын сайд Сон Ён Мугийн хэлснийг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлжээ.
Түүний ярьж байгаагаар, харуулын байруудыг буулгаж авах ажлыг бага багаар явуулах аж. Эхний удаад нэг хоёрыг, цаашлаад үлдсэнийг нь буулгах юм байна. “Умард Солонгостой хамгийн ойр байрлах харуулын байрууд нь тус улсын нутаг дэвсгэрээс 700 м зайд байрладаг бөгөөд бид эхлээд 1 км зайд байрлах харуулын байруудыг буулгаж авах төлөвтэй байна” гэж тэрбээр хэлжээ.
Энэ төлөвлөгөөг хэзээ хэрэгжүүлэх талаар батлан хамгаалахын сайд тодорхой хэлээгүй байна. Өмнөд болон Умард Солонгосын цэргийнхэн өнгөрсөн 7 дугаар сард зөвөлгөөн хийх үеэрээ цэрэггүй бүсээс харуулын байруудыг туршилтын журмаар буулгаж авах тохиролцоонд хүрчээ. Энэ бүсэд Өмнөд Солонгосын 60, Умард Солонгосын 160 харуулын байр байрладаг аж.

Э.Аянзаяа