АНУ болон Мексик чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-28 10:38:54
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /NHK/. АНУ болон Мексик Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг /NAFTA/ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Мөн тэрбээр шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхийг Канадад уриалсан байна.

Тэрбээр АНУ болон Мексикийн төлөөлөгчдийн хооронд болсон чөлөөт худалдааны тухай хэлэлцээний дараа Цагаан ордноос мэдэгдэл хийжээ.

"NAFTA" гэх нэрийг солих хүсэлтэй байгаагаа Трамп илэрхийлжээ. Мөн тэрбээр энэхүү мэдэгдлийг хийснээрээ Канадтай тусдаа гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчлэн байгуулснаар АНУ болон Канадтай чөлөөт худалдаа явуулах боломжтой болно гэж Мексик найдаж байна.

Харин Канадын хувьд нэг талыг баримталсан буулт хийхээс татгалзаж байгаа юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ