Жүдоч Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн наадмын жүдо бөхийн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр БНСУ-ын бөх Ким Сунгминтэй алтан медалийн төлөө барилдан ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Өнөөдөр 14 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж ийнхүү өндөрлөж байна.
Жүдо бөхийн төрөлд манай шигшээ баг 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Д.Өлзий
Гэрэл зургийг Ч.Ганбат