Бразил улстай экспортын баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-09 17:35:24

Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бразил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Роберто Жагуарибэ Гомез Де Маттосыг хүлээн авч уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Монгол, Бразил улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулснаар хамтын ажиллагааны үндэс тавигджээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжсэн бодлого, арга хэмжээ, малын өвчнөөр эрүүл бүс байгуулах, экспортын баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх, чөлөөт бүс байгуулах зэрэг асуудлаар Бразил Улсаас туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. 
Дашрамд дурдахад Бразил Улс нь 50 жилийн өмнө бэлчээрийн мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлогч орон байсан бол өнөөдөр 200 сая үхэртэй дэлхийн хамгийн том мах экспортлогч орон болжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ