Ирэх 2016 оны төсвийг 59.7 сая төгрөгөөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬЭдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан Өмнөговь аймаг энэ оны төсөвт тодотгол өөрчлөлтийг хийхдээ 7.2 сая төгрөгөөр бууруулжээ.
Өмнөговь аймгийн нийт төсвийн орлого нь 103.3 сая төгрөг бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төвлөрүүлэлт, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ирсэн орлогын шилжүүлгээр орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зарцуулалт, тусгай зориулалтын шилжүүлгийн хөрөнгө оруулалууд нийлэн аймгийн төсвийн нийт орлогыг бүрдүүлж байгаа юм.
Мөн төсөвт орсон өөрчлөлтийн нэг нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь нь аймаг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орохоор, эндээс мөн 50 хувь нь сумдын хөгжлийн санд орохоор болсон байна. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь нь аймгийн орон нутгийн хөгжлийн санд орохоор хуульчилагдсан бөгөөд мөн энэ санд орсон орлогын 33 хувийг сумдад хуваарилахаар болжээ. Энэ нь иргэд төсвийн зарцуулалтад оролцох оролцоо бодит болж ирэх нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна. Ирэх 2016 онд тус аймаг салбар салбарын бүтээн байгуулалтад 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.
Өмнөговь аймаг С.Сумьяа