УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтайн эмнэлэгт 50 ширхэг ор хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-07 17:56:44
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өөрийн сонгогдсон тойрог болох Говь-Алтай аймагт энэ өдрүүдэд ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээр 50 ширхэг модон орыг хувийн зүгээс хийлгэж өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөв. 
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: “Хэвтэн эмчлүүлж буй иргэд цэвэрхэн, ая тухтай орчинд эмчлүүлэх нь юу юунаас илүү чухал юм” хэмээн онцлон хэлсэн юм.
Тэрээр наймдугаар сарын 20-нд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тулгамдсан асуудлууд болох дотрын тасагт ор, амьсгалын аппаратны иж бүрдэл, хүүхдийн тасагт нярайн шарлагын аппарат хоёр ширхэгийг олгохоо илэрхийлсэн бөгөөд өнөөдөр эдгээр амлалтууд биеллээ олж буй нь энэ юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ