Орон нутгийн засаг захиргааны тэргүүн нарын сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-09-09 18:53:37
МОСКВА. /РИА Новости/. Есдүгээр сарын 9-нд буюу өнөөдөр ОХУ-д болж буй сонгуулиар Оросын 22 бүс нутгийн засаг захиргааны тэргүүнүүд, ОХУ-ын нутаг дэвсгэрийн 16 нэгжийн хууль тогтоох байгууллагын депутатуудын шууд сонгууль болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын янз бүрийн түвшний сонгууль болж байгаа юм. Мөн энэ өдөр ОХУ-ын Төрийн Думын нөхөн сонгууль зургаан бүс нутгийн нэг мандаттай 7 тойрогт болох юм байна.
 
Москва мужийн сонгуулийн хорооны дарга Эльмира Хаймурзина-гийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 12.00 цагийн байдлаар Москва мужид сонгогчдын ирц 12,28%-тай байсан нь 680 мянга гаруй хүн саналаа өгөөд байна гэсэн үг ажээ.
 
Мөн Москва хотын даргын сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөж байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ