Путин, Кэмерон нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-10 08:57:29

МОСКВА. /Xinhua/. Терроризмтой хийж буй тэмцэл болон Сирийн хямралыг улс төрийн арга замаар шийдэх талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар хэлэлцжээ.

Ойрхи Дорнодын бүсэд ажиллагаа явуулж буй “Лалын улс” болон бусад террорист бүлэглэлийн учруулж буй аюул заналын талаарх хоёр улсын хандлага ойролцоо гэдэгт Путин, Кэмерон нар утсаар ярих үеэрээ санал нийлсэн байна.

"Улс төрийн арга замаар Сирид энхийг сахиулж, “Лалын улс”-ын учруулж буй аюул заналыг Орос, Их Британи болон олон улсын холбоотнууд хамтран устгах хэрэгтэй гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр санал нийлсэн” гэж Их Британийн Засгийн газраас мэдэгдлээ.

Мөн террористуудын санхүүжилтийг таслан зогсоох шаардлагатай талаар хэлэлцэж, Их Британийн агаарын анхны цохилтууд “Лалын улс”-ын нефтийн талбайг байгаа болгосон гэдгийг Кэмерон онцолсон байна.

Агаарын хил зөрчлөө гэж Туркийн Агаарын цэргийн хүчин буудан унагасан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцны хар хайрцгийг тайлж уншихад Их Британийн мэргэжилтнүүд оролцохыг Путин урьсан байна. Оросын нисэх онгоц Туркийн агаарын орон зайд нэвтэрснийг Орос нэг бус удаа няцаасан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ