Үзэсгэлэн худалдаагаар 96,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар туршлага солилцуулах зах зээлээ өргөжүүлэх, бизнесийн түншлэл тогтоох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөвсгөл брэнд-2019”, “Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдаа Мөрөн хотод болов.
2029 days