Мөрөн суманд 10-15 цаг хүртэл автомашингүй зорчино
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10,000 алхам" үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.
2034 days