Органик төмс, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын сүлжээ бий болжээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хоршоодын гишүүд, тэдгээрийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилт нь АДРА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бодит биелэлээ олж байна. Үүний нэг тод жишээ нь Сэлэнгийн хоршоологчид албан ёсны гэрчилгээтэй, органик шошготой төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлж эхлээд байна.
2044 days