Баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын VI их
наадам энэ сарын 7-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон. Тус их наадамд Дархан-Уул аймгаас спортын 24 төрлөөр 237 тамирчин, 24 дасгалжуулагч нийт 257 хүний
бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Эдгээр баг тамирчид, дасгалжуулагчдад аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэтгэл үзүүлж
өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
2046 days