Оны эхний долоон сард 560 ажлын байр шинээр нэмэгджээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангайд оны эхний 7 сард аймгийн дүнгээр 560 ажлын байр шинээр бий болсон. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 92, Эрдэнэмандал, Өндөрулаан, Булган, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут, Хотонт суманд 32-66, Тариат, Ихтамир, Жаргалант, Батцэнгэл, Өгийнуур, Төвшрүүлэх, Хангай, Хайрхан суманд 10-21, Хашаат, Цахир Өлзийт сумд 8-9 ажлын байрыг бий болгожээ.
2058 days