Цөм сүрэг бүрдүүлэхээр сарлагт үзлэг, ангилалт хийж эхэллээ
Архангай /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-69 тоот тушаал, Улсын Мал эмнэлэг үржлийн газрын даргын А/18 тоот тушаал, аймгийн Засаг даргын А/269 тоот захирамжийн дагуу Архангай аймгийн Хангай, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумдын нийт 9300 толгой сарлагийг үзлэг, ангилалтад хамруулж, анги, чанарыг тогтоож, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ сарын 10-ны өдрөөс Хангай, Тариат сумаас эхэлсэн байна.
2549 days